Танилцуулга
“Бүргэд Констракшн” компани нь барилга угсралт, барилгын материалын худалдааны үйл ажиллагаа явуулдаг компани юм. Бид үүсгэн байгуулагдсан 1999 оноос хойш тасралтгүй өөрийн эзэмшлийн барилгын захаараа дамжуулан барилгын бүх төрлийн үндсэн материалыг Монголын зах зээлд нийлүүлж байна. Манай компани нь 150 гаруй мэргэшсэн ажилтан, ажилчидын хөдөлмөрийн үр дүнд барилгын материалын худалдаа, хангамж болон барилга угсралтын салбарт тогтвор суурьшилтай ажиллаж, барилгын салбарын тэргүүлэгч компанийн нэг болсон билээ.
 
Манай компани нь Монголын барилгын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2011 оноос барилга угсралтын үйл ажиллагааг явуулж байна. Бид барилга угсралтын ажлын хүрээнд 2012 онд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд 160 хүүхдийн “Ромашка” дунд сургуулийн барилга, 2012-2013 онд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд 1 давхартаа үйлчилгээний талбайтай 13 давхар тус бүр нь 96 айлын 2 блок бүхий орон сууцны хотхон, 2014 онд Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 давхар 273 айлын “Шинэ мөрөөдөл-2” хотхон, 2016 оны 9 сард Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний талбай бүхий 114 айлын “Өндөр хөтөл” хотхоны барилгуудыг ашиглалтанд оруулсан болно. Мөн “Aquaterm” компанийн Польш, Италийн сантехник материал, Герман улсын “Grundfoss” компанийн цэвэр усны болон халаалтын насос, Финлянд улсын “Tikkurila” компанийн гадна болон дотор эмульс, будаг, БНСУ-ын “Handok” компанийн лифт, ОХУ-ын ган хоолой, обой, “Megawood” компанийн дотор хаалга, БНСУ болон БНХАУ-ын өндөр чанартай барилгын материалуудыг хамтран ажилладаг байгууллагуудаас бараа солилцоо /орон сууцны бартер/-ын нөхцөлөөр худалдан авч өөрийн барилгад ашигласан юм. Орон сууц захиалагчидаас манай хотхоны чанар, үзэмж, засал, орчин байдалд сэтгэл ханамжтай байдгийг энд дурдахад таатай байна.