Танилцуулга
Бүргэд Секьюрити Сервис ХХК нь2003 онд байгуулагдан ЦЕГ-ын тусгай зөвшөөрөлтэйгээр дохиолол хамгаалалтын чиглэлээр цогц үйлчилгээг бие даан үзүүлэгч анхны тэргүүлэгч компани юм.
Бид үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх , хүний эрх , эрх чөлөөг хүндэтгэх , үйлчлүүлэгчдийн эрх ашиг , сонирхлыг бүрэн хангах , гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлэх , үйлчлүүлэгчтэй холбоотой нууцлалыг чанд сахих зэрэг зорилтуудыг мөрдлөг болгон "АЮУЛГҮЙ ОРЧИН АМЖИЛТЫН ҮНДЭС" гэсэн уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг юм.
Манай компани нь орчин үеийн тусгай хэрэгсэл тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдаж мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн инженер техникийн болон шуурхай бүлгийн албатай.
Бид гадаад харилцаагаа өргөжүүлж АНУ , Франц, ОХУ , БНСУ ,БНХАУ , Израйль зэрэг улсуудын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан үйлвэрлэгдсэн найдвартай ажиллагаатай төрөл бүрийн дохиолол хамгаалалтын тоног төхөөрөмжүүдийг өөрийн оронд нэвтрүүлж үйлчлүүлэгч та бүхэнд найдвартай үйлчилгээг үзүүлж байна.
Гал, хулгайн дохиолол , дүрс бичлэгийн болон нэвтрэх эрхийн систем нь айл гэр , албан байгууллага , орон сууц , худалдааны төвүүд , банк санхүү , үйлдвэр үйлчилгээ зэрэг бүх төрлийн объектод суурилуулах боломжтой аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэдэг зардалд хэмнэлттэй ашиглахад хялбар , гадны нөлөөнд өртөхгүй зэрэг ашигтай талуудыг агуулдаг юм.