Бүтээгдэхүүн

Бид сүүлийн үеийн техник технологийг үйл ажиллагаандаа байнга нэвтрүүлж нано технологи, (хувцас форм ) IP камер зэрэг, нийт улсын хэмжээнд 16,000 хэрэглэгчид үйлчлэх хүчин чадалтай дохиоллын хяналтын системийг ашиглалтанд оруулсан. Бид 2018 оны 1-р улиралд багтаж Франц Улсын цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн Schneider electric компаний дохиолол, хамгаалалтын иж бүрэн автоматжуулсан системийг монголдоо анх удаа нэвтрүүлж, ашиглах гэж байна.  Манай компаний зах зээлд өрсөлдөхүйц ялгаатай байдал нь, чанарын удирдлагын тогтолцоог (ISO 9001:2010), хэрэгжүүлж, жил бүр мэргэжлийн байгууллагаас аудит хийж баталгаажуулан үнэлгээ өгдөг билээ. Хүний нөөцийн бодлого, удирдах ажилтаныг мэргэжлийн сургалтанд хамруулж,  ажлын байрыг  тогтвортой байлгах тал дээр байнгын сайжруулалт хийж, аюул ослын эрсдлийг зөв тодорхойлж, эрсдлийг бууруулж ажилладаг.

Манай компани нь үйлчлүүлэгч байгууллагуудад дараах бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжийн үйлчилгээг үзүүлдэг.

  • Франц улсын Schneider electric компаний дохиолол хамгаалалтын болон цахилгааны тоног төхөөрөмж
  • Израйль улсын Пима электроник компаний 24 цагийн тогтмол үйл ажиллагаатай Радио долгион, телефон утас, GSM системээр 16000 хэрэглэгчийг хянах шуурхай удирдлагын төв
  • Тоон технологийн радио холбооны төхөөрөмж
  • Харуул цаг
  • Автомашины байршил тогтоогч төхөөрөмж GPS
  • IP камерийн систем (3600)
  • Дрон камер
  • Хамгаалагч нэг бүрийн энгэрийн камер
  • Согтуурлын хэмжээ тогтоох багаж 
  • Тээврийн хэрэгслийн хурд хэмжигч
  • Металл илрүүлэгч
  • Гар чийдэн
  • Дуран (шөнийн)