Үйлчилгээ

     

Израйль улсын Пима элекроник компаний 16000 хэрэглэгчийг хамгаалалтандаа авах хүчин чадал бүхий 24 цагийн тогтмол үйл ажиллагаатай хяналтын 2 пульт, шуурхай бүлэгийн 6 машин 2 мотоцикьлтэй бие бүрэлдэхүүн хэрэглэгчээс түгшүүрийн мэдээллийг радио болон утсан холбоогоор 0.6 секундын дотор хүлээн авч шуурхай бүлэг гэрээнд заагдсан хугацаанд очиж объектыг шалгаж тогтмол цагуудад эргүүл шалгалтыг хийж үйлчилдэг.

Дохиолол хамгаалалтын тоног төхөөрөмжөөр төрөлжсөн хамгийн сүүлийн үеийн олон улсад нэвтэрсэн шинэлэг дэвшилтэд техник технологийг Монгол улсад нэвтрүүлэн MNS 5843:2008 дохиолол хамгаалалтын стандартын дагуу хэрэглэгч үйлчлүүлэгч нарт гэрээлэгч байгууллагын онцлог, объектын хүчин чадлаас хамаарч 3-5 хоногт мэргэжлийн түвшинд найдвартай хурдан шуурхай угсарч суурьлуулан ашиглалтанд өгдөг.

Шуурхай бүлэг нь иж бүрэн тоноглогдсон БНСУ-д үйлдвэрлэсэн Хьюндай элентра маркийн 4 автомашинтай 18 хамгаалагч 3 ээлжээр хотын 3 бүсэд хуваагдан байрлаж 24 цагийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна.