Мэндчилгээ
Манай компаний цахим хуудсанд зочилж байгаа танд энэ өдрийн мэнд хүргье.
Одоогоос 22 жилийн өмнө Монгол улсын үндсэн хууль, Гэрээт Харуул хамгаалалтын тухай хууль болон бусад холбогдох хуулийн хүрээнд аюулгүй байдлыг хангах зорилгоор гэрээт харуул хамгаалалтын цогц үйлчилгээг үзүүлэх зорилгооор анх үүсгэн байгуулагдаж байсан. “Бүргэд хамгаалалт” ХХК нь 2010 оноос Бүргэд групп нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж одоогоор барилга угсралт, барилгын материалын худалдаа, цахилгааны угсралт, вакум цонхны үйлдвэр, хууль зүйн зөвлөгөө гэх зэрэг 7 салбар компаниудтай болон өргөжин тэлж ажиллаж байна.
“Бүргэд Хамгаалалт” ХХК нь Хамгаалалтын байгууллагуудын ТОП-3 аж ахуйн нэгж, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын “Шилдэг аж ахуйн нэгж”, “Шилдэг татвар төлөгч”, МҮХАҮТ-ын “ТОП 100-д өрсөлдөгч 50 аж ахуйн нэгж” өргөмжлөл, Монголын хамгаалалтын байгууллагуудын холбооны “Шилдгийн шилдэг хамгаалалтын байгууллага” зэрэг шагналуудаар шагнагдаж байсан.
Мөн бид дэлхийн стандартад нийцсэн байгууллага болох зорилгоор ISO9001 стандартыг 2015 оноос хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бүргэд хамгаалалт ХХК” –нийхаа үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашдаа салбар компаниуддаа мөн нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.
Бүргэд групп нь гадаад дотоодын олон нэр хүндтэй компаниудтай урт хугацааны турш амжилттай хамтран ажиллаж байна. Манай компани нь мэргэжлийн өндөр дадлага туршлагатай чадварлаг боловсон хүчинээр “АЮУЛГҮЙ ОРЧИН – АМЖИЛТЫН ҮНДЭС ” уриатайгаар үйлчлүүлэгч харилцагчиддаа сэтгэл ханамжийн итгэлт түнш байж улам ихийг бүтээн хамтран ажиллах болно.
Таныг хүндэтгэсэн: Ерөнхий захирал Л.Цэрэн