Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой "Бүргэдийн баяр" уламжлалт арга хэмжээ 2018 оны 3 сарын 4,5-ний өдрүүдэд "Чингисийн Хүрээ" жуулчны баазад боллоо. Энэ хаврын “Бүргэдийн баяр”-ыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчдийн холбоо хамтран зохион байгуулсан юм. Ирэх намар 10-р сард болох Бүргэдийн баяр Баян-өлгий аймагт зохион байгууллагдана. "Бүргэдийн баяр" нь тэмцээний хэлбэрээр явагддаг бөгөөд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, анч бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан баярын талбайд орж ирдэг. Энэхүү Бүргэдийн баярт манай "Бүргэд хамгаалалт" ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо.