ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛЭН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛГЭХЭД БЭЛЭН БОЛЛОО
“Бүргэд хамгаалалт” ХХКомпани үйлчилгээнийхээ чанарын тогтвортой байдлыг байнга хангах, үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх үүднээс “Чанарын удирдлагын тогтолцоо-Шаардлага” MNS ISO 9001:2010 стандартыг 2013 оны сүүлчээс  нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, хариуцсан ажилтныг томилох, холбогдох стандартаар хангах, судлах, баримт бичгүүддээ дүн шинжилгээ хийх, дээрхи стандартыг нэвтрүүлсэн байгууллагын туршлагаас судлах ажлуудыг хийж, 2015 оны 10-р сард баталгаажуулалт хийлгэхээр боллоо.
 
Компаний дээд удирдлага буюу Ерөнхий захирал энэхүү стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажилд ихээхэн ач холбогдол өгч, Чанарын багийг албан ёсоор томилж, төлөвлөгөө гарган ажилласан. Үүнд:  
Чанарын бодлого, зорилтоо тодорхойлсон.
 
Үйл ажиллагааны бүхий л хүрээнд \ хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх, хүний нөөц сонгох, сургах дадлагажуулах, техник хэрэгсэл болон дүрэмт хувцасны хангамж\ мөрдөгдөж буй баримт бичигт дүн шинжилгээ хийж, сайжруулах арга хэмжээ авч ажилласан. Үүний дүнд чанарын гарын авлага, ЧУТ-ны холбогдох журам, үйл ажиллагааны журам болон ажлын заавар, холбогдох бүртгэл бүгд 65 баримт бичиг мөрдөгдөх боллоо. 
 
MNS ISO 9001:2010 стандартын шаардлагад нийцүүлэн үйл ажиллагааныхаа бүхий л хүрээг хамарсан чанарын гарын авлагыг боловсруулан гаргаж, мөрдөн ажиллах болсон ба 2015 онд сайжруулалт хийсэн.  
Хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх үйл явцын схемийг гаргаж, уг схемийн дагуу ажиллах болсон.
 
Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг судлах, шийдвэрлэх журам боловсруулан гаргаж, энэхүү журмыг мөрдөн ажилласнаар хэрэглэгчийн гомдол 2014 он, 2015 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх онуудаас 40 хувиар буурч, ажил хэрэгч, хамтын ажиллагааны санал дийлэнхи хувийг эзлэх болсон.
 
 Хамгаалалтын ажлын онцлог нь алба хаагчдын үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, зөрчлийг шуурхай шийдвэрлэхэд оршдог энэхүү онцлогт нийцүүлэн дотоод хяналт шалгалтын журам гаргаж, энэ дагуу хяналт шалгалт, сайжруулалтыг  байнгын үйл ажиллагаа  болгосон. Аудитын журмын дагуу хяналт шалгалтыг байнгын буюу өдөр тутмын, гэнэтийн, төлөвлөгөөт гэсэн 3 хэлбэрээр явуулж, Захиалагч талын хариуцсан ажилтантай хамтран явуулах болсноор ноцтой зөрчил гарах эрсдэл багассан.
 
Алба хаагчдыг сонгон шалгаруулж ажилд авах, сургаж мэргэшүүлэхэд онцгой анхаарч, тэдэнд тавигдах шаардлага, шалгуурыг бодитой тодорхой болгон, шаталсан сургалтад хамруулж мэргэшүүлэх, тогтвортой ажиллуулахад анхаарч, “Ажиллагсдыг сонгон шалгаруулах журам”, “ Сургалтын журам”-ыг шинэчлэн гаргаж мөрдсөнөөр ажиллагсдын тогтвор суурьшил, ур чадвар сайжирсан. Тус Компаний нийт ажиллагсдын талаас илүү хувь нь 3-12 жил ажилласан туршлага, ур чадвартай алба хаагчид байна. Зөвхөн энэ оны эхний хагас жилд алба хаагчдад мэргэшлийн болон ур чадварын, ЧУТ-ны чиглэлээрх  сургалтыг 5 удаа зохион байгуулж, түвшин тогтоох шалгалт авч, баримтжуулан бүртгэл хөтөлсөн.
 
Чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, тогтолцоог цаашид сайжруулах арга хэмжээг төлөвлөн явуулж хэвшсэн. ЧУТ-г хэрэгжүүлсэн 2014 оныг бүхэлд нь хамруулж мөн 2015 оны эхний хагас жилийн байдалд удирдлагын дүн шинжилгээ хийж, холбогдох сайжруулалтын арга хэмжээг авч ажилласан.
 
Компаний нийт ажилтан, алба хаагчдын үүрэг хариуцлага, эрх мэдлийг тодорхой болгон, Чанарын гарын авлагад тусгаж мөрдөн ажилласнаар аливаа ажил үүргийн давхардал, хийдэл гарахгүй байх нөхцөл бүрдсэн.  
Нөөц бүрдүүлэх, үйлчилгээний ажлын төлөвлөлтийг зохион байгуулах үйл явцыг  MNS ISO 9001:2010 стандартын шаардлагад нийцүүлэн хийх болсноор харуул хамгаалалтын үйлчилгээг олон улсын түвшинд ойртуулах нөхцөл бүрдсэн.  
Хяналт шалгалтыг эрсдэлд суурилан явуулж, эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллах болсноор хяналтын ажлын цаг хугацааг хэмнэх, бүтээмжийг сайжруулах 
боломж бүрдсэн. 
Нийтэлсэн: 2017-06-05 12:58:57