Үйлчилгээ

Манай компани нь өмнөх төслүүдийнхээ бага вольтийн оролтын, хуваарилах гэх мэт шит самбарыг инженерүүдийнхээ заавар зөвлөмжөөр зураг төслийн дагуу уламжлалт аргаар угсарч ирсэн билээ. 2014 оноос эхлэн самбар угсралтын цехтэй болсноор зөвхөн өөрсдийн төслөөр хязгаарлагдахгүй бүх нийтэд дэлхийн IP30, IP31, IP40, IP41, IP54 стандартын орчин үеийн технологи бүхий самбар шитийг санал болгох боломж бүрдлээ.
             Иби инженеринг нь эрчим хүч зохицуулалтын салбарт дэлхийд тэргүүлэгч Шнайдэр Электрик компаний албан ёсны дистрибютер болон ажилж байна. Ингэснээр бид та бүхэнд эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэр, дата төв, сүлжээ, барилга угсралт, орон сууцны зах зээлд зориулан эрчим хүчийг аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, үр бүтээмжтэй болгох цогц шийдлийг санал болгож байна. Орчин үеийн технологийг ашигласнаар барилга байгууламжийн цахилгаан хангамжийн тасалдалгүй, найдвартай байдлыг хангахаас гадна хяналтын өрөөнөөс удирдах, хянах боломжийг мөн олгож байна. Энэ нь тухайн хэрэглэгчийг цаг хугацаа, эрчим хүчээ хэмнэх боломжтой болгож байгаа юм.

  • Ерөнхий оролтын шит самбар угсралт /өртгөтгөл/
  • Хуваарилах самбар угсралт
  • Давхарын болон тоолууртай самбар угсралт
  • Автоматжуулалтын иж бүрэн шийдэл
  • Гэрлийн болон бусад самбарын угсралт

 

ЦАХИЛГААН ХАНГАМЖ
Барилгын дотор цахилгаан хангамж
Бид таны хүссэн зураг төсөв, шийдлийн дагуу барилгын ил болон далд монтаж угсралтыг стандартын дагуу хурдан шуурхай хийж гүйцэтгэж байна. Та өөрийн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн шийдлийг гаргахдаа манай мэргэжлийн инженер, техникийн ажилчдаас тусламж зөвлөгөө авах боломжтой.

Гэрэлтүүлэг
Дотор болон гадна бүх төрлийн гэрэлтүүлгийг таны хүссэн интерьер дизайны шийдэлд тохирууж хэрэглээний хүчин чадалтай нь уялдуулан иж бүрэн угсарч суурилуулна. Хоёр талаас унтраалгатай гэрэлтүүлэг, хөдөлгөөн мэдрэгчтэй, ослын үеийн гэрэлтүүлэг зэрэг оффис, орон сууц, авто зогсоол зэрэг бүхий л барилга байгууламжийн гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагатай хамт олонтой бид.

ДОХИОЛОЛ ХАМГААЛАЛТ
Галын дохиолол
Монгол Улсын барилгын норм ба дүрэмд галын дохиолол нь есөн давхар хүртэл барилгад энгийн буюу зөвхөн дохио авахад аюулын байдалд шилжиж хэрэглэгчид дуут дохио өгөх хэлбэрээр төлөвлөгдсөн байдаг. Есөөс дээш давхарт галын дохиолол нь автоматжсан буюу дохиолол ирэхэд систем өөрөө ажиллаж утаа зайлуулах хэсгийн сэнс утааг татаж гадагш гаргах, нөгөө талаас хэрэглэгчдийг аюулгүй гарах нөхцлийг бүрдүүлж орц хонгил, нийтийн эзэмшилд агаар өгөх байдлаар төлөвлөгддөг. Манай компаний хувьд дээрхи системийг барилгын нөхцөлд уялдуулан иж бүрэн суурилуулж байна.

Аудио, видео домофон систем
Бид та бүхэнд айл өрхийн болон орон сууцны зориулалттай аудио, видео домофон системийг угсарч суурилуулж өгнө.

IP30, IP31, IP40, IP41, IP54 стандартын орчин үеийн технологи бүхий самбар шит
Бид эрчим хүч зохицуулалтын салбарт дэлхийд тэргүүлэгч Шнайдэр Электрик компаний эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэр, дата төв, сүлжээ, барилга угсралт, орон сууцны зах зээлд зориулан эрчим хүчийг аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, үр бүтээмжтэй болгох цогц шийдэл болсон Prisma iPM (L, M), Pragma, Mini Pragma самбар шитийг дэлхийн стандартийн дагуу угсарч зах зээлд нийлүүлж байна.

Гэрээт засвар үйлчилгээ
Барилга байгууламж, үйлдвэр цех, аж ахуйн нэгжийн цахилгаан хэлхээний найдвартай ажиллагааг хангах үүднээс системийн ашиглалтад хяналт тавих, засвар үйлчилгээ хийлгэх гэрээт ажлыг гүйцэтгэж байна.

Баталгаат засвар
Бид хийж гүйцэтгэсэн ажилдаа хуулийн дагуу 3 жилийн баталгаат хугацаанд олгох ба энэ хугацаанд гарсан гэмтлийг  үнэ төлбөргүй оношилж, засвар үйлчилгээг хийж өгдөг. Гүйцэтгэж буй ажлууддаа цаг тухай бүр хяналт тавин ажиллаж үүсч болох гэнэтийн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, ажлын гүйцэтгэлийг 100% баталгаатай хүлээлгэн өгнө.