Танилцуулга
 "Хос Болор Талст"  ХХК нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2011 онд үйлдвэрийн байраа өргөтгөж, тоног төхөөрөмжөө дахин шинэчилсэн. Герман технологиор вакуум цонх хаалга үйлдвэрлэдэг. Жилдээ 16,000 м.кв  металл болон PVC-пластик рамтай вакум цонх үйлдвэрлэх хүчин  чадалтай тус үйлдвэр нь Монгол улсын зах зээлд Европ стандартын дагуу чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор амжилттай биелүүлэн ажиллаж байна.
 
  • Хуванцар материал нь Герман улсын технологиор Хятад улсад үйлдвэрлэгдсэн олон улсын чанарын ISO 9001: 2000 загварын чанарын гэрчилгээтэй, SHIDE, LG зэрэг сайн чанартай 4-5 хөндийт  материалаар хийж байна.
  • Резин, жийрэг  -20 -50*С градуст хөлдөхгүй, Герман Туркийн резинээр хийдэг.
  • Цоож нугасны өргөн сонголттой WINK HOUSE, ROTO зэрэг фирмийн цоож, нугас, татуурга, хязгаарлагч хийж байна.
  • Ус гадагшлуулах нэмэлт сувагтай хүйтэн, халуунд тэсвэртэй материал нь 4 хөндийт камертай, зузаан, монголын эрс тэс цаг агаарт тохирсон.
  • Барилга, туршилт сорилт шинжилгээний лабораторийн дүгнэлттэй.
  • 4 мм-ийн зузаантай 2 давхар шилтэй, шил нь нөлөөгүй, туяагүй, цагаан өнгөтэй зориулалтын сайн чанарын шил
 
Манай үйлдвэрийн онцлог давуу тал:

Олон улсын чанар стандартын шаардлага хангасан ISO9001 (SHIDE, LG) фирмийн бүтээгдэхүүн

 Автомат суурь машин

Мэргэжлийн чадварлаг баг

Чанарын өндөр баталгаа

Хэрэглэгчийн хүссэн хэмжээ загвар

Шуурхай үйлчилгээ

Нэмэлт үйлчилгээ

 

Хийж гүйцэтгэсэн ажлууд:

  • ХААЯ-ны өргөтгөл, ажилчдын байр 2010 он
  • БЗД-ийн Татварын Хэлтэсийн өргөтгөлийн барилгын  2013 он
  • “Өндөр Буянт Холдинг” ХХК-ний “Хаппи Таун” хотхон 2012-2014 он
  • “Ромашка” сургууль 2012 он
  • “Бүргэд Констракшн” ХХК-ний “Өнөр Бүл”,“Шинэ Мөрөөдөл”-1,2 Өндөр хөтөл хотхон 2009-2017 он  зэрэг 40 гаруй орон сууц , үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, өргөтгөлийн  барилгын 10 гаруй мянган м.кв хуванцар болон металл цонх , хаалгыг хийж гүйцэтгээд байна.