Үйлчилгээ
  • Хууль зүйн зөвлөгөө өгөх;
  • Иргэдийн өргөдөл гомдол, санал, хүсэлтийн төсөл боловсруулах;
  • Нэхэмжлэл, хариу тайлбарын төсөл боловсруулах;
  • Иргэн, эрүү, захиргааны хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;
  • Гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хууль зүйн үндэслэлийг хянах;
  • Гэрээний хууль тогтоомж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний зохицуулалтын талаар зөвлөгөө өгөх;  

    - Гэрээнээс татгалзах, цуцлах түүнээс үүдэн гарах болзошгүй үр дагаврын талаар шинжилгээ хийх;

    - Бүх төрлийн гэрээ, хэлцлийн эх бэлтгэх, хэрэгжилтийг хянах;

    - Гэрээнээс үүдэлтэй маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, шүүх, арбитрт өмгөөлөгчөөр оролцох.
  • Байгууллагын дотоод дүрэм журам, бусад баримт бичиг болон албан бичгийн төсөл боловсруулах, хууль зүйн үндэслэлийг хянах;
  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал шийдвэр, хөдөлмөрийн гэрээний төсөл боловсруулах, эрх зүйн туслалцаа үзүүлэх;
  • Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийн төсөл боловсруулах, хуулийн этгээд байгуулах, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах бүртгэл хийлгэх зөвлөгөө өгөх;
  • Өмч, хөрөнгө түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх;
  • Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах, барилга байгууламж улсын комисст хүлээлгэн өгөх, шаардлагатай баримт бичиг бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх зэрэг хууль зүйн цогц үйлчилгээг үзүүлнэ.