Танилцуулга
Манай компани нь 2001 онд үүсгэн байгуулагдсан ба Монгол улсын үндсэн хууль, Гэрээт Харуул хамгаалалтын тухай хууль болон  бусад холбогдох хуулийн хүрээнд аюулгүй байдлыг хангах, хувийн болон бизнесийн нууцыг чанд хадгалах, үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг гадны гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр “ АЮУЛГҮЙ ОРЧИН – АМЖИЛТЫН ҮНДЭС ” уриатайгаар хамгаалалтын иж бүрэн цогц үйлчилгээг үзүүлж байна. Манай бие бүрэлдэхүүн нь мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн инженер техникийн ажилтнуудаар хангагдсан, хамгаалалтын үйлчилгээг МУ-ын хуулийн дагуу гүйцэтгэх чадвартай үндсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд нэг бүрийн тусгай хэрэглэл, ЦЕГ-аас батлагдсан дүрэмт хувцастай алба хаагчид ажилладаг.
 
“Бүргэд Хамгаалалт” ХХК нь Хамгаалалтын байгууллагуудын ТОП-3 аж ахуйн нэгж, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын “Шилдэг аж ахуйн нэгж”, “Шилдэг татвар төлөгч”, МҮХАҮТ-ын “ТОП 100-д өрсөлдөгч 50 аж ахуйн нэгж” өргөмжлөл, Монголын хамгаалалтын байгууллагуудын холбооны “Шилдгийн шилдэг хамгаалалтын байгууллага” зэрэг шагналуудаар шагнагдаж байсан.
Монголын Олимпийн Боксын Холбооны Удирдах Зөвлөл, Монголын Хамгаалалтын Байгууллагуудын Холбоог үүсгэн байгуулсан хамт олон билээ.

Мөн өөрийн компаний дэргэдэх хууль зүйн товчоогоор танд болон танай байгууллагад хууль зүйн зөвөлгөө болон хамгаалалтын тухай зөвөлгөө өгч, сургалт зохион байгуулж хамтран ажиллахад бэлэн байна.

 

ШУУРХАЙ БҮЛЭГ

ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ХАМГААЛАЛТ

ТУСГАЙ ХАМГААЛАЛТ

 
УУЛ УУРХАЙН ХАМГААЛАЛТ